Нууцлалын бодлого
Энэхүү бодлого нь MICROFIN нягтлан бодох бүртгэлийн систем болон нийгэмлэгийн сайт таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана.
1. Цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл, утасны дугаар, компанийн нэр. Нууц үгийг зөвхөн нэг талын шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгална.
- Таны оруулсан нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл: журнал, банкны хуулга, харилцагч, ажилтан, цалин, хөрөнгө, татварын тайлан зэрэг.
- Ашиглалтын мэдээлэл: аль хуудсанд хэзээ орсон, системд хийсэн үйлдлийн мөрдлөгийн бичлэг (хэн, хэзээ, юуг өөрчилсөн). Гуравдагч талын зар сурталчилгааны хяналтын код ашигладаггүй.
2. Ашиглах зорилго
- Үйлчилгээ үзүүлэх: бүртгэл хөтлөх, тайлан бэлтгэх, тооцоолол хийх.
- Аюулгүй байдал: хандалтыг хамгаалах, алдааг илрүүлж засах.
- Мэдэгдэл: нууц үг сэргээх, татварын хугацааны сануулга, таны илгээсэн цалингийн хуудас, санал хүсэлтийн хариу.
Таны өгөгдлийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, хуульд заасан шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
3. Хадгалалт ба нөөц
- Өгөгдөл компани бүрээр тусгаарлагдсан бөгөөд зөвхөн эрх бүхий гишүүд харна.
- Холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
- Өгөгдөл алдагдахаас сэргийлж өдөр бүр нөөц хийнэ. Гадаад нөөцийг Google Drive дээр шифрлэсэн байдлаар хадгалдаг тул Google болон бусад этгээд агуулгыг уншиж чадахгүй. Нөөц 90 хоног (долоо хоногийнх 1 жил) хадгалагдаад автоматаар устна.
4. Таны эрх
- Өгөгдлөө татах: «Компаниуд» хуудаснаас «Бүх өгөгдлөө татах» товчоор компанийн бүх өгөгдлийг Excel файлуудаар нэг дор авна.
- Компаниа устгах: эзэмшигч компаниа бүрмөсөн устгаж болно. Устгасан өгөгдөл нөөцөөс хамгийн ихдээ дээрх хугацааны дараа бүрэн арилна.
- Бүртгэлээ устгуулах: доорх имэйлээр хүсэлт гаргана уу.
- Аюулгүй байдлын мөрдлөгийн бичлэг (хэн, хэзээ, ямар үйлдэл хийсэн) өөрчлөгдөхгүйгээр хадгалагдана.
5. Күүки
Зөвхөн системийн ажиллагаанд шаардлагатай күүки (нэвтрэлтийн сесс, маягтын хамгаалалт) ашиглана. Нэвтрэлтийн сесс хөтчийг хаахад дуусна.
6. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ tsahimnyabo@gmail.com хаягаар илгээнэ үү. Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэ огноотойгоор нийтэлнэ.